Цагдаагийн газраас ЕБС-ийн сурагчдад “Электрон тамхины хор нөлөө”-ний талаарх сургалтыг зохион байгууллаа
2023 оны 10 сарын 24
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс “Нууцалъя” нөлөөллийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Прокурорын газар, дүүргийн Эрүүл мэндийн 10 дугаар төвтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад сургалт, уулзалт зохион байгууллаа.
Сургалтаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Өсвөр насны сурагчдын онцлог”, “Электрон тамхины хор хөнөөл”, “ Үе тэнгийн дээрэлхэлт” сэдвүүдээр урьдчилан сэргийлэх мэдээлэл өглээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652131
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: