Х.Нямбаатар: Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө Х.Нямбаатар: Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө

2023 оны 10 сарын 31

Arslan.mn

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна гэж Хотын дарга Х.Нямбаатар  мэдэгдлээ.

Тэрбээр " Автозамын түгжрэлээ бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирсэн. Дэлхийн улс орнууд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийснээр тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик тоо байдаг.  Бид эхний ээлжид Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно.

Хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан.

Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27,000 төгрөг байна. 2,000, 5,000, 10,000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. 

Харин төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө. Жишээлбэл 1,000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг.

Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг зөвхөн ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652362
0 эможи

Зочин
2023-10-31 15:58
Нямбаатарын мэдрэл Сумьяабазараасаа долоон дор% магадгүй мэдрэл нь муу ч байж болно. Эмч нар ИХ, Засгийн газрын Сайд дарга нар , нийслэлийн удирдлагыг сонгохдоо эмчийн үзлэгээр эрүүл эсэхий нь бүрэн тодорхойлуулж байгаач ээ. Ыага ангийн хүүхдээс ч долоон дор "гаргалгаа" бүхий зүйл дэмийрлээ. Наад тэнэгрэлий чинь хүүхдүүд доог тохуу хийнэ. Балай минь.
keyboard_arrow_up