Давтан хэрэгтэн Ц.Батбаяр, хам хэрэгтэн Ч.Сайханбаяр нарыг хойшлуулалгүй баривчилсны учир ТАЙЛАГДАЖ эхэллээ Давтан хэрэгтэн Ц.Батбаяр, хам хэрэгтэн Ч.Сайханбаяр нарыг хойшлуулалгүй баривчилсны учир ТАЙЛАГДАЖ эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Давтан хэрэгтэн Ц.Батбаяр, хам хэрэгтэн Ч.Сайханбаяр нарыг хойшлуулалгүй баривчилсны учир ТАЙЛАГДАЖ эхэллээ

2023 оны 11 сарын 02

Arslan.mn

Аравдугаар сарын 31-ний шөнө УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга  асан  Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарыг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд  ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан.

Тэгвэл Ч.Сайханбаяр, Ц.Батбаярыг нарыг АТГ-аас хойшлуулалгүй баривчилсны учир тайлагдаж эхэллээ.

Учир нь нийтийн тээвэртэй холбоотой үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа гэнэ.

Тэд “Сити баз консалтинг” компаниар дамжуулан хотод онц их хэмжээний хохирол учруулсан байна. Одоогоор АТГ-аас хохирлын хэмжээг зарлаагүй ч нийслэлийн нийтийн тээвэрт эргэлддэг мөнгөний хэмжээнд яригдаж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Учир нь “Сити бааз консалтинг” компанийн нийслэлийн нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр төдийлөн үр дүнтэй бус гэж дүгнэж байсан ч төсвөөс их хэмжээгээр мөнгө авдаг нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гол үндэслэл болсон байна. Тодруулбал, 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өссөн байв. Энэ мэтээр “Сити бааз консалтинг” компани 2017-2021 оны хооронд 17.1 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс авчээ.

Өөрөөр хэлбэл, жил бүр 3-4 тэрбум төгрөг авдаг ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хэрэгт шалгах гол үндэслэл болсон байна.

“Сити бааз консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Батбаярын Сэлэнгэ гэх нэгэн. УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярын хамаарал бүхий хүн аж. 

Харин Ц.Батбаярыг давтан хэрэгтэн гэж байгаагийн учир нь түний хувьд өмнө нь нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэж, төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг бага үнээр буюу үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлснийг хууль хяналтын байгууллага тогтоосон. Улмаар  2014 онд шүүхээс түүнийг 2.1 жилийн хорих ялаар шийтгэж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652434
2 эможи

keyboard_arrow_up