З.Батбаяр: Нүхэн жорлонгоос болж, ундны уснаас гэдэсний ХАЛДВАРТ САВХАНЦАР илэрч байна З.Батбаяр: Нүхэн жорлонгоос болж, ундны уснаас гэдэсний ХАЛДВАРТ САВХАНЦАР илэрч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.Батбаяр: Нүхэн жорлонгоос болж, ундны уснаас гэдэсний ХАЛДВАРТ САВХАНЦАР илэрч байна

2023 оны 11 сарын 10

Arslan.mn

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2023.11.10/ цаг үеийн болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр "Туул голын бохирдол дээр ахиц гарсангүй. Туул голын бохирдлыг Зайсангийн гүүрнээс доош шинжилж үзвэл дэлхийн олон улсын үнэлгээгээр маш их бохирдолтой гарсаар байна. Covid-19 цар тахлын үед буюу 2020, 2021 онд Туул голын бохирдол багассан байсан ч буцаад өссөн.

Зайсан гэж уулын ам байгаа. Зайсан дахь гурван хотхоны уух ундны ус шинжилгээний дүнгээр халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн. Энэхүү савханцараас сэргийлэхийн тулд 00-д орсон хүн гараа угаах шаардлагатай байдаг. Гэр хорооллын ундны уснаас ч гэдэсний савханцар илэрч байна. Шадивлангийн гүүр, Хандгайт орчмоос ч илэрсэн.

Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 680 мянга гаруй нүхэн жолонгийн уршиг юм. Улаанбаатар хотод байгаа тээврийн хэрэгслээс ч давсан их тооны нүхэн жорлон байгаа нь ундны ус бохирдуулж байна." гэв.

Иргэд зөвшөөрлийн дагуу худаг ухуулах ажлыг хийлгээрэй гэж зөвлөмөөр байна. Энэ нь таны, миний, бидний болон үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм шүү." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652689
0 эможи

Иргэн
2023-11-12 22:49
Нүхэн жорлон ашиглаж байгаа хүмүүс өөрсдөө хадваргүйжүүлэлт хийх ёстой шдээ. Бүх юмыг төр засгаас нэхээд хэрэггүй. Иргэн бүр бхс хариуцлагатай амьдрахыг хичээх хэрэгтэй!!!
Зочин
2023-11-11 12:15
Та нар хэзээ халдваргүйжүүлэлт хийсэн юм бэ БАТБАЯР ГЭГЧ ЕР УСНЫ ГАЗРЫН ДАРГА БОЛ ОНООС ХОЙШ УБ ХОТОД ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙСЭН ИЙГ Л ЛАВ МЭДЭХГҮЙ
Зочин
2023-11-10 16:03
Нүхэн жорлонг хориглох хэрэгтэй.
keyboard_arrow_up