Х.Нямбаатар: Улаанбаатар хот 42 дүүрэгтэй болно Х.Нямбаатар: Улаанбаатар хот 42 дүүрэгтэй болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Улаанбаатар хот 42 дүүрэгтэй болно

2023 оны 11 сарын 22

Arslan.mn

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн засаг захиргааны шинэчлэлийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар манай Улаанбаатарт метроны ТЭЗҮ боловсруулсан зүйл байхгүй. ЖАЙКА-аас урьдчилсан ТЭЗҮ хийж байсан юм билээ. Үүгээр Энхтайваны өргөн чөлөөнд масс тээврийн хэрэгсэл буюу метро барьсан тохиолдолд эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн тооцоо, судалгаа гарсан байна.

Тэгэхээр одоо энэ 12 сард багтаан нийслэлээс ТЭЗҮ, ажлын зураг, төсөв гаргуулахаар олон улсын нээлттэй тендер зарлах гэж байгаа. ТЭЗҮ-тэй, ажлын зурагтай болоод, үүний дараа олон улсын нээлттэй тендер зарлая гэж зорьж байна. Энэ хүрээнд олон улсын донор байгууллагуудтай уулзсан.

Ингэхийн тулд танай хот ажлын зурагтай төсөвтэй бол гэдэг нэг л зүйлийг хэлж байгаа. Үүний дараа бидэнд ярилцах маш олон хувилбар байна гэсэн. Тэгэхээр эхний ээлжид зураг төсөлтэй болоод хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх загварыг тооцож байгаа” гэлээ.

Мөн тэрбээр "Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 204 хороо байгаа. Энэхүү засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинэчилсэн тохиолдолд нийт хорооны 213 Засаг дарга түүний ажлын албыг татан буулгана. Ингэснээр 42 дүүргийг байгуулах боломжтой. Одоогийн хороо гэх нэгж нь эрх мэдэлгүй, татвар төвлөрүүлдэггүй. 

Сүүлийн жилүүдэд цахим үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотойгоор зарим төвийн дүүргүүдийн иргэд хороодоор үйлчлүүлэх нь бага болсон. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр оновчгүй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг санхүүжүүлэхгүй. 

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Хот тохижилтын газар, Улаанбаатар зам арчлалтын компани, Захирагчийн ажлын албыг тухайн дүүргүүдэд шилжүүлнэ. Нохой муур устгах ажил хүртэл нийслэлийн захирагчийн ажлын албанд харьяалагдаж байна.

42 Sub District буюу нэгж гэж нэрлээд байгаа. 42 дүүрэг нь өөрсдийн гэсэн нийгэм соёл, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлье.

Одоо зургаан тусдаа байгаа өрхийн эмнэлгүүдийг нэг, хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг болговол эрүүл мэндийн даатгалын сангаар өөр өөрийгөө санхүүжүүлээд явах чадавх нь бүрдэнэ." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652896
3 эможи

DR. ADITY
2023-11-23 02:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITY
2023-11-23 02:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up