УБЦТС: Эрчим хүчний хэрэглээ ихэссэн тул 17-22 цагийн хооронд хэмнэлт хийхийг уриалж байна
2023 оны 11 сарын 24
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас иргэд, олон нийтэд хандаж уриалга гаргажээ.
Уг уриалгад:
"Улаанбаатар хотод өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарч цахилгаан, эрчим хүчний хэрэглээ өсөж байна. Та 17:00-22:00 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэн, онц шаардлагагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ үү" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652930
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: