Шинэ он гарлаа, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг МАРТААГҮЙ БИЗ... Шинэ он гарлаа, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг МАРТААГҮЙ БИЗ...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ он гарлаа, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг МАРТААГҮЙ БИЗ...

2024 оны 1 сарын 02

Arslan.mn

Ногоон автобусны дуулиан сүүлийн үед "шинэ жил" гээд мартагдах тэй тал руугаа орлоо. Ингэж боломгүй юм. Уг нь Хотын шинэ дарга Х.Нямбаатар “ногоон автобус”-наас гадна, 2009 оноос хойш шууд гэрээгээр авсан бүх автобусны худалдан авалт зэрэг  ноцтой асуудал илэрч, шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. 

АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг зөвхөн “ногоон автобус” дээр л гэхэд  25 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний дөрөн нь гадаадын иргэн юм. Хамгийн гол нь үүнд 318 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ засвар бүхий автобусыг хууль зөрчиж шууд гэрээгээр авсан байдаг.

Тодруулбал, автобусыг худалдан авсан компанийн удирдлага болон уг шууд гэрээг зохион байгуулсан албан тушаалтнууд  хоригдож буй. Гэхдээ том даргын "чиглэл"-гүйгээр ийм том, тэгээд хууль зөрчсөн худалдан авалтыг хийхгүй нь тодорхой л доо.

Тиймээс ч эл хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татан шалгах мөрдөгчийн саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Улмаар Нийслэлийн прокурорын газраас гаргасан саналын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан . 

Эргэн сануулахад,  хуучин автобусыг шинэ автобус гэж Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан уг асуудлаас болж Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар үүрэгт ажлаа өгч байсан юм. 

Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар өөрт нь ямар ч хамаагүй, оролцоогүй гэж мэдэгдсэн. Мөн Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч адилхан тайлбарыг өгч, хэргийг өөрөөсөө бултуулж байлаа. Гэсэн ч тэдний аль, аль нь "Ногоон автобус"-ны хэрэгт бүдэрч, улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653617
1 эможи

Ногоон автобус

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up