Хотын даргын автобуснуудын өнгө загвар нь ЗӨРСӨН ҮҮ?
Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болоод байгаа.
Эдгээр автобусны эхнийх нь ирж яваа тухай өнөөдөр /2023.12.26/ Хотын дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ" хэмээн мэдээлсэн.
Гэхдээ үүнтэй зэрэгцээд Хотын даргын оруулж ирэх гэж буй автобуснуудын өнгө загвар нь "ЗӨРСӨН ҮҮ" гэдэг хардлагыг төрүүлж байна. Учир нь Х.Нямбаатар даргын энэ сарын 18-ны өдөр оруулсан зураг болон өнөөдөр оруулсан бичлэг дээрх автобуснууд өнгө загварын хувьд өөр өөр харагдаж буй.
Өмнө нь ч гэсэн нийслэлийн нийтийн тээврийн автобусны загварууд анх танилцуулсан загваруудаас өөрчлөгдөж, үүнийг дагаад төсөв нь хүртэл өөрчлөгдсөн асуудал гарч байсан. Энэ удаа ч тийм түүх давтагдах вий гэсэн хардлага бий.
Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-н гэхэд Улаанбаатарт ирэх юм байна.