ТОДРУУЛГА: Хотод тархсан өмхий үнэр цэвэрлэх байгууламжаас ГАРСАН, ГАРААГҮЙ
2024 оны 1 сарын 18
Цас орсон өглөө уг нь агаар харьцангуй цэвэр байдаг.
Харин өнөөдөр /2024.01.18/ өглөө эхүүн таагүй үнэр хот даяар тархжээ. Үүний улмаас толгой өвдөж, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичээд байна.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тодруулахад " Бид энэ асуудлыг газруудаас тодруулж байна. Урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан өмхий үнэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байна. Бид эргээд мэдээлэл өгнө" гэв.
Харин Төв цэвэрлэх байгууламжаас тодруулахад, "Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Ямар нэгэн саатал гарсан зүйл байхгүй. Манайхаас үнэр гараагүй." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
654121
2 эможи
Ард
2024-01-18 12:24
энэ бол шахмал түлшний хорт үнэр утаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: