“Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн 75 хувийг нь буцааж хуучин хэвэнд нь оруулсан“ “Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн 75 хувийг нь буцааж хуучин хэвэнд нь оруулсан“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн 75 хувийг нь буцааж хуучин хэвэнд нь оруулсан“

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Нийтийн Тээврийн Газраас автобусны чиглэлүүдийн дахин төлөвлөлтийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгч байна.

НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Нийтийн тээврийн 71 чиглэлийг эргэсэн сэргээсэн талаар өчигдөр шөнө мэдээлэл хүргэсэн. Нийтийн тээврийн автобусны чиглэлийг 100% шинэчилсэн зохицуулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж, олон нийтийн зүгээс ирсэн санал гомдлын дагуу тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг эргэн сэргээх арга хэмжээ авч эхэлсэн. Нийтийн тээврийн чиглэлийг 100%-ийн шинэчлэл нь олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна гэсэн санал гомдол ирсний үндсэн дээр 65%-ийн  шинэчлэлийг авч үлдээд 35%-ийг өөрчилж байгаа юм.

Үндсэн зургаан чиглэл буюу гол ачаалал авдаг чиглэлийн шинэчлэлийг хэвээр үлдээж байгаа. Хот орчмын 15 чиглэлийн үйлчилгээг хэвээр үлдээлээ. Дунд оврын автобусны таван чиглэлийг хэвээр үлдээж байгаа. Эдгээр чиглэлүүдийн хүртээмж сайн байгаа судалгаа гарсан тул өөрчлөөгүй.

imap аппликэйшн дээр нийтийн тээврийн чиглэлийн  өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна. Нэг буудал дээр 28 чиглэлийн автобус давхацдаг байдлыг арилгахаар өөрчлөлтүүд хийж байгаа юм" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654206
0 эможи

keyboard_arrow_up