ҮЙЛ ЯВДАЛ: Дүүжин тээврийн талаар мэдээлэл өгнө ҮЙЛ ЯВДАЛ: Дүүжин тээврийн талаар мэдээлэл өгнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Дүүжин тээврийн талаар мэдээлэл өгнө

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

Эрүүл Мэндийн Яам

11:00 цагт Сар шинийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, бэлэн байдлыг хэрхэн хангаж буй талаараа танилцуулна. Мөн амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгнө.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Алтаргана наадмын бэлтгэлийн явц болон дэлхийн буриадуудын холбоо байгуулах тухай тус наадмыг зохион байгуулагчдаас хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж Эко авто машин импортлогчдын холбоо ТББ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Зээлтэй иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, Эдийн засгийн ухааны доктор Төмөрдөшийн Баярхүү, Иргэд ААН-үүдийн өр зээлийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудын төлөөлөл мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

МҮЭХ-ны 4 давхарт хурлын танхимд

МҮЭХ жил бүр сар шинийн баярыг угтан Хөдөлмөрийн хүний төлөө ажил үйлс, амьдралаа зориулан ажилласан, ҮЭ-ийн сонгуульт ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн хүндэт хүмүүсийг МҮЭ-ийн холбооны нэрэмжит “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар шагнан урамшуулдаг уламжлалтай. 

"Puma emperial" зочид буудлын хурлын танхимд

12:00 цагт Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор хэвлэлийн хурал хийнэ. Түгжрэлийг бууруулах төслийн нэгж, гүйцэтгэгч Франц Улсын "Пома" группийн төлөөлөл оролцоно. 

"Кинг Тауэр" хотхонд

13:00 цагт Хотын дарга Хан-Уул дүүргийн "Кинг тауэр" хотхонд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх асуудлаар ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654565
0 эможи

зочин
2024-02-07 19:54
Хотын удирдлага яриад байгаа Дүүжин тээвэр... КККК ... Салхи хөдлөөд, Цахилгаан тасраад гээд агаар дээр зогсоох уу,,, агаарт зогссон хүн бие засах, бие муудах асуудал үүсвэл үсрэх үү... Салхи Цахилгаанаас хамаарах Дүүжин тээврийг дэлхий нийт зөвхөн аялал жуулчлалын бизнест хэрэглэдэг өндөр өртөгтэй тээвэр болохоос биш зогсолтгүй олон хүнийг зөөвөрлөх Нийтийн тээвэрт ашигладаг хямд өртөгтэй зүйл биш... Хотын удирдлагын толгойг Мөнгө идэх гэсэн ямар нөхөд эргүүлдээд байна вэ... ийм хачин зүйлд зарцуулах зардлыг хотод олон гүүр, давхар зам гүүр барих, метро барихад зарцуулах зөв шүү.. Та бүхэн хотын удирдлагад Төрийн Тэргүүн, Ерөнхий Сайдад уламжлаарай
зочин
2024-02-07 19:53

keyboard_arrow_up