Х.Нямбаатар: Метро барих тендерээ зарлана, намайг мохооно гэвэл бүтэхгүй Х.Нямбаатар: Метро барих тендерээ зарлана, намайг мохооно гэвэл бүтэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 01, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Метро барих тендерээ зарлана, намайг мохооно гэвэл бүтэхгүй

2024 оны 2 сарын 27

Arslan.mn

Улаанбаатар хотод метро барих шаардлага байгаа ч барьж чадахгүй гэдгийг зарим хүмүүс шүүмлэлээд буй.  Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар энэ асуудалд хариу өглөө. Тэрбээр нүүр номоороо дамжуулан “Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотны захиалгаар над руу дайрч давшилж байна. Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье!

Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.

Jica-гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеэ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан.

Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө.

Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана” гэж мэдэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655012
0 эможи

Зочин
2024-02-27 20:17
Боловсрол муутай хумууст анхааруулах нь муу биш!!! Мулгуу хумуус итгэх арга алгадаа.
Иргэн
2024-02-27 14:24
Нямбаатарт метро болон нефтьний үйлдвэр, 5 -р цахилгаан станцыг хариуцуулаад 2028 онд ашиглалтанд оруулуулалдаа . Ийм л зорьсондоо шийдэмгий хүн хийдэг юм ажлыг
Зочин
2024-02-27 10:33
Нямбаатараа бүү шантар хийх гэж байгаа ажил чинь нийтийн эрх ашигт нийцэж байгаа болхоор АН тэргүүтэй улс төрийн хүчин сэтгэцийн өвчтэй хүмүүсээ нохойд барьдаг мод болгож байгаа юм. АН ын галзуучууд сайн бүхнийг улайран эсэргүүцэх цаг нь болсон бүү шантар.
keyboard_arrow_up