Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

2024 оны 3 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийн асуудлаар өнөөдөр Авлигатай Тэмцэх Газарт ханджээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар ажлын хэсэг гарсан.

2007 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийн эзэмшлийг 100% нэг  хүний нэр дээр бүртгэсэн асуудал байна. Энэ үед нийслэл 41%, 49%-ийг эзэмших асуудлаар шүүхэд хандаж байсан. Гэтэл гэмт хэргийн чанартай баримт бичгүүдийг үндэслэж, УБЕГ 2007 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг 100% нэг хүний эзэмшилд бүртгээд 17 жил боллоо.

Нийслэл "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийн 49%-ийг эзэмшдэг гэдэг ч улсын бүртгэл нь хувь хүний нэр дээр байна.

Нэг хүний эзэмшилтэй компани бүртгэл хийлгэснээс хойших хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газруудыг албан ёсны шийдвэргүйгээр бусдад шилжүүлж эхэлсэн. Хууль бусаар газар шилжүүлсэн асуудлууд хөндөгдөж байгаа учир 2007 оны тавдугаар сарын 15-нд "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг улсын бүртгэлд 100% нэг хүний эзэмшилд бүртгэсэн асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, АТГ-т хандаж байна. Эрүүгийн хуулийн 22.1-д заасны дагуу албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

УБЕГ "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг нэг хүний өмчид бүртгэсэн байна.

Улсын бүртгэлд бүртгүүлэхэд компанийн дүрэм зэрэг олон баримт бичиг бүрдүүлэх ёстой байтал хувь хүний хүсэлтийн дагуу бүртгэснийг шалгуулах юм.

Нэр нь адилхан, том жижгээр нь ялгадаг учраас төөрөгдөл үүсгэсэн. Дүү нь гүйцэтгэх захирал гэхээр улсын бүртгэл дээр ах  нь байх жишээтэй. Бид лавлагаа гаргаж өгөхөөр хандсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655651
1 эможи

keyboard_arrow_up