Х.НЯМБААТАР: н.Хатанбаатар гэх эмч Манба дацан, Дашчойлин, Яармаг, Зайсанд зөндөө объектыг үнэгүй эзэмшиж байна Х.НЯМБААТАР: н.Хатанбаатар гэх эмч Манба дацан, Дашчойлин, Яармаг, Зайсанд зөндөө объектыг үнэгүй эзэмшиж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.НЯМБААТАР: н.Хатанбаатар гэх эмч Манба дацан, Дашчойлин, Яармаг, Зайсанд зөндөө объектыг үнэгүй эзэмшиж байна

2024 оны 4 сарын 01

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр Хангарьд ордонд болж, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. 

Нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журмын дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1,605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбараас 124-ийг чөлөөлсөн байна.

Мөн шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148 нэгж талбарыг чөлөөлсөн талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулсан. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Хатанбаатар гэх эмч нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байна. Энэ шударга ёс уу.

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элэг судлалын төв гэх эмнэлгийг яаралтай чөлөөлөх ажлын бичгийг нийслэлийн прокурорын газарт өг. 

Үүнийг чөлөөлж хамгийн түрүүнд хүүхдийн эмнэлэг болгож, шинээр засаж тохижуулах хэрэгтэй. Манба дацан, Дашчойлин, Яармаг, Зайсан гээд зөндөө объект байсан. Үүнийг яаралтай дуудлага худалдаагаар худалдаад, компаниудад санал болгоно. 

Шуудан гэх компанид бид найр тавихгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон. Бүх өмч нь нийслэлийнх.

Дэлхийд байхгүй түрээсээр нийслэлийн өмчийг ашигладаг. Нэг бол зах зээлийн жамаар түрээсээ төл. Төрийн ордны хойд талын арктай байранд Шуудан компани манай объектыг эзэмшиж байгаа" хэмээн ярилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
6
655809
76 эможи

Зочин
2024-04-02 19:13
Mash zuv demjij bna
Зочин
2024-04-02 10:51
Сүржин мэдэгдэл даржин шийдвэр!!!!! 40 саяаар торгоод өнгөрнө. Үнэхээр ажил хийх гэж бгаа бол шинээр шүүхийн тухай хууль батлаад бүх шүүгчийг шинээр сонгох хэрэгтэй. Ингэх сонирхолгүй л энэ төрд ийм л хөгийн шүүх хэрэгтэй л бгаааааа!!!!!!!!!!@
Зочин
2024-04-02 07:21
Ажил хийх гээдл хичээгээд байгаа залуу да.маш зөв.
Сүрэнхүү
2024-04-02 01:22
Намбарын Энхбаярын хүн биз дээ. Түүнээсээ асуугаач
цог
2024-04-01 22:01
маш зав хийчхээд яривал бүр сайн
Дэлгэр
2024-04-01 21:28
Уб хот хурааж аваачээ
Зочин
2024-04-01 20:13
Mash zuv
Ганбаа
2024-04-01 17:56
Энэ аль Хатанбаатар нь вэ?
keyboard_arrow_up