Х.НЯМБААТАР: “Монгол шуудан” ХК-д бид найр тавихгүй. Дэлхий дээр байхгүй түрээсээр нийслэлийн өмчид эзэн суучихсан
2024 оны 4 сарын 02
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр Хангарьд ордонд болж, газар чөлөөлөлт болон нийслэлийн өмчтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар " Нийслэлийн өмчийн объектуудыг үнэгүйдүүлсэн, түрээс нэртэй маш бага үнээр эзэн суучихсан тохиолдол олон байна. Одоо “Монгол шуудан” ХК-д найр тавихгүй. Дэлхий дээр байхгүй түрээсээр нийслэлийн өмчид эзэн суучихсан.Энэ компани гадаадын хөрөнгө оруулалттай ААН болсон.
Хувийн ч бай хувьсгалын ч бай байгууллагууд түрээсийн гэрээ хийж байгаа бол өнөөгийн жишигт нийцүүлэх ёстой.
“Монгол шуудан” ХК-тай түрээсийн жишиг үнийн асуудлыг ярина" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
655841
3 эможи
Зочин
2024-04-02 19:46
Нэг л фашист царайлсан, загнасан хун!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: