Талийгаач ОБЕГ-т 20 жил ажилласан, 5 хүүхэдтэй байжээ Талийгаач ОБЕГ-т 20 жил ажилласан, 5 хүүхэдтэй байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Талийгаач ОБЕГ-т 20 жил ажилласан, 5 хүүхэдтэй байжээ

2024 оны 4 сарын 08

Arslan.mn

Өнөөдөр 10:26 цагийн орчимд Баянхошуунд байрлах "Миний" дэлгүүрт томоохон хэмжээний гал гарсан талаар бид мэдээлсэн. Галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдаж, хоёр алба хаагч хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн юм.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан яг одоо Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийж байна.

Албаныхан  "Гал түймэрт үйлчилгээний зориулалтай гурван давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна.

100 гаруй албан хаагч ажилласан. Хэргийн газар үзлэг хийгдэж байна.

Амь насаа алдсан албан хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Албан хаагчдын хувьд хувцас хэрэглэлд дутагдалтай зүйл байгаагүй. Зориулалтын хувцастай үүрэг гүйцэтгэсэн. Түймэрт бусад иргэд өртөөгүй. Нийслэлийн хэмжээнд гал унтраах тоног төхөөрөмж хангалттай бий.

Талийгаач 20 гаруй жил ажилласан. Ар гэртэй нь уулзлаа. 5 хүүхэдтэй хүн." гэв.

Талийгаач өмнө нь түлэгдэл авч, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө аваад эргээд ажилдаа орсон байна. Ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллээр алба хаагч тэтгэвэртээ гарах хүсэлтээ удаа дараа өгсөн боловч анги байгууллагын удирдлагаас хүлээж авалгүй явсаар 5 хүүхэд өнчирлөө хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
1
confuse an post
angry an post
656028
8 эможи

Тэтгэврийн
2024-04-09 01:45
Маш их харамсалтай байна. Гэр бүлд нь байр авч өгөхгүй бол хүүхдүүдэд нь хэцүү амьдралтай учрах болоод байна. Генералууд нь хариуцлагатай хандахыг хүсэж байна.
keyboard_arrow_up