Х.Нямбаатар: Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг ХУРААЖ, дуудлага худалдаагаар зарна Х.Нямбаатар: Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг ХУРААЖ, дуудлага худалдаагаар зарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг ХУРААЖ, дуудлага худалдаагаар зарна

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар СБД-ийн 6-р хорооны нутагт байрлах Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар ажиллаж байна.

Энэ үеэр Х.Нямбаатар  "Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг хурааж, дуудлага худалдаагаар зарна. Энэ сарын 15-ны дотор газраа чөлөөлөх үүргийг өгсөн. Ж.Хатанбаатар эмч Ерөнхийлөгчид хандаж, өмчлөх эрхэнд халдлаа гэж захидал бичсэн байна лээ.

Эмийн үйлдвэрийн газрын барилгажих боломжтой 3,150 ам метр газрыг дуудлага худалдаанд оруулах бөгөөд дөрөвдүгээр сарын 15-н гэхэд уг барилга, хашааг чөлөөлсөн байх шаардлага хүргүүлнэ. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй тохиолдлуудын нэг. Үүнийг нийслэлээс дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй" гэв.

Тус барилга нь “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах бөгөөд Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун талаар нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийг 3 дугаар сургуультай холбосон авто замын трасс байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өмнө  Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө  "Хатанбаатар гэх эмч нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байна. Энэ шударга ёс уу.

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элэг судлалын төв гэх эмнэлгийг яаралтай чөлөөлөх ажлын бичгийг нийслэлийн прокурорын газарт өг. 

Үүнийг чөлөөлж хамгийн түрүүнд хүүхдийн эмнэлэг болгож, шинээр засаж тохижуулах хэрэгтэй. Манба дацан, Дашчойлин, Яармаг, Зайсан гээд зөндөө объект байсан. Үүнийг яаралтай дуудлага худалдаагаар худалдаад, компаниудад санал болгоно.  Шуудан гэх компанид бид найр тавихгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон. Бүх өмч нь нийслэлийнх. Дэлхийд байхгүй түрээсээр нийслэлийн өмчийг ашигладаг. Нэг бол зах зээлийн жамаар түрээсээ төл. Төрийн ордны хойд талын арктай байранд Шуудан компани манай объектыг эзэмшиж байгаа" хэмээн ярьж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656121
3 эможи

Зочин
2024-04-23 15:29
Зөв
Иргэн
2024-04-12 01:31
Элэгний эмнэлэг, түүний сувилал, эмийн үйлдвэрийг зөвхөн байшин барилга, газар гэж харах хэрэггүй. Үүний цаана монгол хүний эрүүл мэндийн төлөө уламжлалт эмнэлгийг хөгжүүлсэн нөр их хөдөлмөр, зүтгэл, оюуны бүтнэл хамт олны хөдөлмөр, хамгийн гол нь Хатанбаатөр гэгч монголд байдаг цөөхөн мундаг билиг, эрдэмтэй хүн байдаг гэдгийг мэдэх юм. Харамсалтай нь сүүлийн үед хэвлэлээр маш их харлуулан бичиж байгааг монгол хүмүүс ёохроор хүлээн авч байгаа нь нэн хөөрхийлөлтэй. Цөвүүн цаг хурдан дуусч монголчуудын маань оюуны мэлмий нээглэх болтугай!
Зочин
2024-04-11 00:25
Улсын юм бол улсынх л байх ёстойшд.Тэнд иргэн бидний хэрэгцээнд нийцүүлсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайг баривал үнэхээр их баярлана шүү
Заас
2024-04-10 22:30
Шуналаа гэж
Зочин
2024-04-10 20:19
Терд авна, хураан, булаан гэж сагсганасан хун байх юм. Хун хэлмэгдуулэх бий!!!Энэ тер арай л биш байгаа шуу!!!
Зочин
2024-04-10 13:49
Зөв
keyboard_arrow_up