Баруун салаанд ээжтэйгээ амьдардаг 11 настай хүү угаартсанаас болж нас барж, ээж нь ухаангүй байна Баруун салаанд ээжтэйгээ амьдардаг 11 настай хүү угаартсанаас болж нас барж, ээж нь ухаангүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Баруун салаанд ээжтэйгээ амьдардаг 11 настай хүү угаартсанаас болж нас барж, ээж нь ухаангүй байна

2024 оны 4 сарын 25

Arslan.mn

Өнгөрсөн сард  Сонгинохайрхан дүүрэгт 10 хүн угаартсан аймшигт явдал болсон.

Тэгвэл 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 25 минутад Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд нэг том хүн, хоёр хүүхэд угаартсан байна гэх дуудлага бүртгэгджээ.

Түргэн тусламжийн баг хаяг дээр 11 минутын дараа очиход 11 настай эрэгтэй хүүхэд нас барсан байдалтай, 40 настай эмэгтэй хүн угаарын хүнд зэргийн хордлоготой байжээ.

Тухайн эмэгтэй одоо эмчилгээ хийлгэж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүргийн 32-н тойрог дээр Угаарын хяналтын төвийг ажлуулж эхэлснээр угаартаж амиа алдах иргэдийн тоо эрс буурсан байна.  Гэтэл  угаар мэдрэгчийг суурилуулсан айл өрхүүдийг хянадаг Угаарын хяналтын төвийг татан буулгасан гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл угаартахаас сэргийлж айл өрхүүдийг хянадаг газар одоо байхгүй болсон гэсэн үг. 

Энэ жил 2024 онд ОБЕГ, Таван толгой түлш ТӨҮГ-аас Улаанбаатар хотын удирдлагуудад хандан 51 мянган айл өрхөд угаар мэдрэгч суулгах нэн шаардлагатай хэмээн саналаа өгч байжээ. Гэвч Хотын зүгээс 8 мянга болгон буулгасан аж.

Сайжруулсан түлш түлье л гэж байгаа бол  утаа мэдрэгчээ л байнга асааж байх хэрэгтэй гэдгийг ч мэргэжлийн байгууллага зөвлөдөг. Тиймээс одоо утаа мэдрэгчийн тооГ нэмж,  хянах газраа ч ажиллуулаач ээ , Х.Нямбаатар дарга аа!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
656587
3 эможи

Зочин
2024-04-25 10:19
энэ олон хүн алж байгаа өмхий үнэртэй сайжруулсан түлш нэртэй улс төрийн шоугаа болиоч ээ олон хүн алж байна шүү та нар, зөвхөн угаартаж нас барсан хүн маш олон түүний дээр Өмнөговиос УБ-луу 600 км энэ нүүрс зөөж байгаа том тэрэгнүүд мөн олон хүн алсан, дээрээс төсвөөс зарцуулж буй асар их мөнгө арай дэндүү
keyboard_arrow_up