Х.Нямбаатар: Улаанбаатар хотын боломжит бүх байршилд “Street food“ ажиллуулахыг дэмжинэ
2024 оны 5 сарын 03
Хотын дарга Х.Нямбаатар нийслэл хотод "Street food" буюу гудамжны хоолны үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрөх эсэх асуудлаар тайлбар өгчээ.
Тэрбээр "Улаанбаатар хотод аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан "Street food" үйлчилгээг боломжит бүх байршилд ажиллуулахыг дэмжинэ.
"Street food" ажиллуулахыг хүсэж байгаа иргэн, ААН, байгууллага харьяа дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж, цэвэр цэмцгэр байдлыг алдагдуулахгүй байх үүрэг хүлээнэ. Ингэсэн тохиолдолд "Street food" ажиллуулахыг дэмжинэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
656776
1 эможи
Иргэн
2024-05-03 19:58
Зөв байна.Эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин тойрноо цэвэр байлгадаг газруудыг ажиллуулахыг зөвшөөрөх нь зөв.Баяр хүргэе!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: