19 байршилд шинэ автобусны буудал ашиглалтад орууллаа 19 байршилд шинэ автобусны буудал ашиглалтад орууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

19 байршилд шинэ автобусны буудал ашиглалтад орууллаа

2024 оны 5 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа.

Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой.

Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Arslan.mn

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1115 автобусны буудал бий. Үүний 59 нь автобусны эцсийн зогсоол юм. Нийт автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгдээгүй байсныг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн автобусны 19  буудлыг шинээр ашиглалтад орууллаа. Шинэ автобусны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан бид автобусны чиглэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

“Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн зохицуулагч О.Мөнхнасан: Төслийн хүрээнд бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ажилтан, албан хаагч, жолооч нарыг чадавхжуулах, нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулах тал дээр үе шаттай ажил арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна автобусны буудлыг шинээр ашиглалтад оруулах нь төслийн нэгдүгээр зорилт байсан. Өнөөдөр бид автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа. Ингэхдээ автобусны эцсийн зогсоолд шинээр 0,8 км асфальтбетон замыг барьж ашиглалтад орууллаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656848
1 эможи

Зочин
2024-05-08 15:39
Хан-Уул, Чингэлтэй гээд зарим дүүрэг чадлынхаа хэрээр тохижилт цэвэрлэгээний ажил хийгээд байх юм. Гэтэл Сүхбаатар дүүрэг гэж юу ч хийдэггүй дүүрэг байнаа. Хотын төвөөр нил хог шороо, цэвэрлэгээ хийдэггүй. 1 давхрын үйлчилгээний газрууд нь явган хүний зам руугаа шат гаргаад өргөтгөл хийчихсэн. 2 хүн зөрж багтахгүй нарийхан болчихсон. Дарга нь гэж ямар хүн байдаг юм бэ? Жаахан ч гэсэн сэтгэл гаргаж ажлаа хийгээсэй дээ.
keyboard_arrow_up