Эзэмшигчтэй нь тохиролцсоны дагуу Үндэсний шинэ номын сангийн хажуугийн каркасыг буулгаж эхэлжээ Эзэмшигчтэй нь тохиролцсоны дагуу Үндэсний шинэ номын сангийн хажуугийн каркасыг буулгаж эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эзэмшигчтэй нь тохиролцсоны дагуу Үндэсний шинэ номын сангийн хажуугийн каркасыг буулгаж эхэлжээ

2024 оны 5 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ. 

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Уг барилгыг нураахад тус компанийн зүгээс бидний ажлыг дэмжиж зөвшөөрсөнд талархал илэрхийлье.

Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль батлагдаад таван сар гаруй болж байна. Энэ хугацаанд барилгын нягтаршил ихтэй байршлуудад барилгын зөвшөөрөл олгохгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар шинээр олгохгүй байх бодлого баримталж байгаа. 

Улаанбаатар хотын төв Их Тойруугийн 880 га газарт 1,500 барилгын зөвшөөрөл олгосон нь нийслэлийн нягтаршил, түгжрэлийг шийдэхэд төвөг учруулна. Иймд барилгын зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд нийслэлтэй уулзаж, байрлалаа өөр тийш шилжүүлж, нүүлгэхэд хамтарч ажилламаар байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657206
1 эможи

erg
2024-05-28 17:20
сбд 9,10,11 хороо шавааралдсан өндөр барилгууд бариад ба очиж газар дээр нь ажилаач
keyboard_arrow_up