Өргөө кинотеатраас 3,4-р хорооллын эцэс хүртэлх зам засварын ажил дуусаж, хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ Өргөө кинотеатраас 3,4-р хорооллын эцэс хүртэлх зам засварын ажил дуусаж, хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өргөө кинотеатраас 3,4-р хорооллын эцэс хүртэлх зам засварын ажил дуусаж, хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ

2024 оны 6 сарын 16

Arslan.mn

Өргөө кино театраас 3,4-р хорооллын эцэс хүртэлх зам засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ. Баянгол дүүргийн хэмжээнд нийт 125 км хатуу хучилттай авто зам байдгаас 57 хувь буюу 72.1 км авто замыг 2016-2024 оны хооронд шинэчлээд байгаа аж. 

10 дугаар хорооллын Далангийн зам, Гэмтлийн эмнэлгийн зам, Мод боловсруулах үйлдвэрийн зам, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгтэй холбогдсон гэр хорооллын зам, “Од” кино театрын, “Модны 2”-ын дунд зам зэрэг нийт 33.1 км автозамын бүтээн байгуулалтыг хийж, шинэчилсэн байна.  Үүнээс “Модны 2”-ын замыг 12 метрийн өргөн, 4 эгнээтэй, хоёр талдаа 1.5 метрийн явган хүний зам, гэрэлтүүлэгтэйгээр иж бүрэн шинэчилжээ. Мөн дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хорооны гэр хороололд 3.3 км хатуу хучилтай автозамыг шинээр тавьсан байна.

Ингэснээр Баянгол дүүргийнхэн зэргэлдээ Чингэлтэй, Сонгинохайрхантай шороон биш хатуу хучилттай автозамаар шууд холбогдоод байгаа юм.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хэлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  дүүргийн хэмжээнд эхлүүлсэн автозамын  бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, 100 хувь шинэчлэх зорилтын хүрээнд 57 хувийг нь шинэчлээд байгаа. 

Дүүргээс сонгогдсон гишүүний хувиар өнгөрсөн 4 жилд 33,1 км авто замын ажлыг улсын төсөвт тусгуулж хийлгэсэн бол 2024 оны улсын төсөвт 22,9 тэр бум төгрөгийг тусгуулж 22 км авто замын ажлыг дүүрэгтээ хийлгэхээр төлөвөсөн нь ч хийгдэж эхэлсэн гэв.  

Харин өнөөдөр 3, 4 дүгээр хорооллын голын замын эхний хэсгийн ажил дуусч хөдөлгөөн нээгдсэн байна. 

Ташрамд дурдахад энэ сард тус хорооллын 3 том замын ажил эхэлж байгаа аж. Үүнд :
-    Хорооллын эцсээс ахуйн үйдчилгээний уулзвар хүртэлх 3,4 р хорооллын голын 1.8 км кам
-    Бичлийн зам буюу Хасбаатарын гудамжны 2,2 км авто зам
-    Энхбаярын зам буюу Өргөөгийн уулзвараас зурагтын замтай холбогдох 1,6 км авто замууд тусгагджээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657527
2 эможи

Иргэн
2024-06-19 12:34
Ажлыг хийж болдог л юм байна сонгууль өнгөрөөд зогсчих бэ
irgen
2024-06-17 09:40
Songuuli bolhoor l ene nam dur esgej bh chini, 8 jil tatvar nemj hulgai hiihees uur ajil hiigeegui hari setgeltenguud shuu de
hehe
2024-06-16 19:27
hehe
Иргэн
2024-06-16 16:36
Алтай хотхоны баруун талын 1 км хүрэхгүй шороон зам 3 жилийн өмнөөс л төлөвлөгөөнд оруулсан гэх. Намар хотыг дарга Нямбаатар ирэх хавар энэ замыг яаралтай засна гэж ам бардам хэлсэн. ИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг ч олон ажил хийснийхээ нэгэнд энэ замыг хийлгэнэ гэж амлаа л байсан.хаана байна аа тэр амлалт нь?
Иргэн
2024-06-16 16:21
Хотын гудамж зам талбай гэрэл гэгээтэй сайхан болжээ.баяр хүргэе.
СОНИН байна
2024-06-16 15:27
ЖОЛООЧ нар ОРБИТ-НАЙРАМДАЛЫН замаар зорчих гэж тамаа эдэлж байна. ИНГЭЖ эвдэрсэн зам УЛААНБААТАРТ өөр байхгүй. ГЭТЭЛ энэ зам засах замын жагсаалтад ороогүй.
keyboard_arrow_up