Жолоочийн бие гэнэт муудаж, замаас гарч мод мөргөжээ
2024 оны 6 сарын 19
Өнөөдөр /2024.06.19/ 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн Багшийн дээдийн автобусны буудлын урд зам тээврийн ноцтой осол гарсан байна.
Тодруулбал, ослын газрын ойр орчимд байсан иргэдийн хэлж байгаагаар төв замын хөдөлгөөнд оролцож явсан автомашины жолоочийн бие гэнэт муудаж, таталт өгсний улмаас машин барих чадваргүй болж осолдсон байна.
Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд жолоочид яаралтай тусламжийн эмч нар анхны тусламж үзүүлж, эмнэлэг рүү хүргүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
657595
2 эможи
Зочин
2024-06-22 11:24
хэлж ирэх биш дээ өвчин л юм чинь.Бусдыг буруутгаж болохгүй шүү
Зочин
2024-06-21 15:29
Бие нь муу юм бол юугаа хийж машин барьж бусдыг эрсэлд оруулж байна аа, замд нь хүн таарсан бол яана аа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: