Стадионы чанх ард наадмын хуушуурын нэгдсэн асруудыг байршуулахаар талбайг засаж байна Стадионы чанх ард наадмын хуушуурын нэгдсэн асруудыг байршуулахаар талбайг засаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Стадионы чанх ард наадмын хуушуурын нэгдсэн асруудыг байршуулахаар талбайг засаж байна

2024 оны 6 сарын 24

Arslan.mn

Улсын баяр наадмаар бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх ард талын 7,600м.кв талбайг зузаан асфальтаар хучилт хийж байгаа аж. Уг талбай дээр баяр наадмын хуушуурын нэгдсэн асрууд байрлах юм байна.

Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "Стадионы чанх арын 7,600м.кв талбайг 9см зузаантай асфальтаар хучилт хийж байна.

Уг талбай дээр баяр наадмын хуушуурын нэгдсэн асрууд (food street) хийх төлөвлөлт гарсан. Ногоон зүлэг хийхээр олон хүний хөдөлгөөн урсах тул ингэж төлөвлөлт хийгдсэн.

Энгийн өдрүүдэд машингүй бүс байх, иргэдэд чөлөөтэй задгай талбай хэлбэрээр ашиглуулах, тодорхой талбайд хиймэл зүлэг дэвсэх, дугуй унах, жижиг картинг машин унах талбай гаргаж өгөх, авч болдог сүүдрэвчүүд, талбайгаа тойроод жижиг өнгө үзэмжтэй хогийн савнууд төлөвлөж, иргэд суух сандлууд байрлуулна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657662
1 эможи

keyboard_arrow_up