Ч.Намшир: Гүүрийг тэнэг инженер хийсэн гээд байгаа тэр нь би байна Ч.Намшир: Гүүрийг тэнэг инженер хийсэн гээд байгаа тэр нь би байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Намшир: Гүүрийг тэнэг инженер хийсэн гээд байгаа тэр нь би байна

2024 оны 6 сарын 25

Arslan.mn

Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн төслийн зөвлөх инженер Ч.Намшир "Инженер хүний зүгээс үү иргэний зүгээс ярих уу гэдгээ мэдэхгүй байна. Инженер хүний зүгээс ярихаар иргэд "инженер аятай монгол инженер байна уу" гэх юм. Аливаа мэдээллийг нийтэд хүргэхдээ ул суурьтай бүрэн бүрдүүлсний дараа нийгэмд хүргэж байхыг уриалмаар байна. Дутуу мэдээлэл өгөнгүүт сошиалаар "Монгол Улсад замын инженер байна уу, шороон дээр гүүр тавьчихлаа" гэх юм. Бидний хийж чадахгүй 3D эвлүүлэг хүртэл хийгээд гаргасан.

Бид тендерт оролцохдоо 3.2 гэдэг шалгуураар "би үүнийг яавал сайн хийх вэ" гэж уралддаг. Сонгууль ч ингэж явмаар юм. Хотын хоцрогдсон сүлжээгээ гүйцээх гээд аминдаа л хурдлаад байхад биднийг улам мэрээд унагаагаад байгаа нь харамсалтай.

Би 2021 оноос Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. Яармагт өнөөдрийн хүн амтайгаа нийлээд 70,000 айл суурьших төлөвлөгөө хийгдэж байгаа.

Улаанбаатар хотод айл болгон дор хаяж нэг машинтай, зарим нь хоёр машинтай. 70,000 айл хэчнээн машин байх вэ гэдэг нь бидний тооцооллын үндэс. Хийсэн тооцооллоо үе шат бүрд шалгуулна, инженерийн байгууламжууд дэд бүтэцтэй уялддаг тул зөвшилцөнө, зөвшөөрөл авдаг." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657700
1 эможи

keyboard_arrow_up