Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьжээ Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьжээ

2024 оны 7 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьсан зөрчлийг өчигдөр буюу долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн арилгуулж байна.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/344 тушаалаар “Гоби ресурс хилл” ХХК-нд тус газарт 8.8 га газар ашиглах эрх олгосон байдаг. Гэвч тухайн аж ахуйн нэгж хашаагаа барихдаа эргэлтийн цэг буюу баруун цэгээсээ гурван метр, зүүн цэгээсээ долоон метр сунган, хэтрүүлсэн барьсан байна.

Уг зөрчлийг арилгуулахаар долоодугаар сарын 8-нд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч өчигдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй юм. Иймээс албадан чөлөөлж байна.

Мөн уг аж ахуйн нэгж хашаагаа эргэлтийн цэгээсээ сунгаж барихдаа өөрсдийн хөрөнгөөр явган хүний зам барьсан боловч стандарт хангаагүйн улмаас явган хүн зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд дараагийн хэсгийн газар чөлөөлөлт болох барилгын түр хашааг энэ долоон хоногтоо багтан буулгахаар төлөвлөж байгааг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Мягмарсүрэн онцолж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
657920
2 эможи

Зочин
2024-07-24 20:25
КҮЭЭЭ ЕРӨӨ ГАЗРЫН АЛБАНЫ ХУЛГАЙЧУУД ХЭЗЭЭ ИЙМ БОЛООВ ХАМГИЙН БАЛИАР ХҮМҮҮС ГАЗРЫН АЛБАНЫХАН
DR. ADITY
2024-07-23 16:20
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up