Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 07, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна

2024 оны 7 сарын 23

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчим, төв замын хойгуур Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Тэрбээр Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн орон сууц нэмэгдэж буйтай холбоотойгоор усны хүрэлцээ, дулаан цахилгаан дутмаг болж буй. Үүнтэй уялдуулж уг байршилд хос дулааны шугамыг шинээр угсарч байна. Шугам хоолойн шинэчлэлтийн ажил 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд халаалтын улирал буюу есдүгээр сараас өмнө ашиглалтад оруулахаар 24 цагаар ажиллаж байгаа. Уг 60 Гкал/цаг хүчин чадалтай дулааны шугам нь Баянзүрх дүүргийн бага чадлын уурын зуух болон гэр хорооллын айл өрхийг дулаанаар хангана. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах замаар утааг багасгахын тулд эхлээд дэд бүтцийг нь шийдэж байгаа гэдгийг онцолж байв.   

Улаанбаатар дулааны шугам сүлжээний инженер С.Мөнхбаяр "Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 400 мм голчтой хос хоёр шугамыг шинээр татаж буй. Амгалан дулааны станцын зүүн талаас Улиастайн гүүр хүртэл 1.5 км дулааны шугамын ажил үргэлжилж байна. Тухайн шугам нь халаалтын зуух ашигладаг айл өрхүүд болон шинэ төлөвлөлтийн бүсүүдийг дулаанаар хангах юм. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657925
0 эможи

Dorothy Metz
2024-07-24 01:35
I am now making over $15k every month just by doing an easy job from home using my laptop. I am a student and after my college just doing this easy j0b for a maximum of 2 hrs a day. Very easy to do j0b and earn money from it. It is much better than other office j0bs. Everybody can now get this and start making extra dollars 0nl!one by just following instructions on this s!te…… ====)> https://www.pays77.com
keyboard_arrow_up