Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа хүнсний дэлгүүр, захуудаас 2 дахин хямд үнэтэй байна Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа хүнсний дэлгүүр, захуудаас 2 дахин хямд үнэтэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа хүнсний дэлгүүр, захуудаас 2 дахин хямд үнэтэй байна

2024 оны 8 сарын 14

Arslan.mn

Наадмын дараа намартай золгосон нийслэлийнхэн шинэ ургацын ногоотой золгодог өдрүүд үргэлжилж байна.

Нийслэлийн дүүрэг бүрд тогтсон байршилд шинэ ургацын ногоо худалддаг уламжлалтай. Энэ удаа есөн дүүргийн 21 байршилд “Алтан намар-2024” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд уг үзэсгэлэн 11 дүгээр сарын 1 хүртэл гарна. 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаа нь нийслэлийнхэнд шинэ ургацын ногоог гэрийнхээ хажуунаас, хямд үнээр авах боломж олгодгоороо онцлогтой. Бид “Тэнгэр плаза”-гийн талбайд гарч буй үзэсгэлэнгээс сурвалжилга бэлтгэлээ.

Энд Дархан, Сэлэнгэ аймгийн 40 гаруй хоршоологч шинэ ургацын ногоогоо борлуулж байлаа. Шинэ ургацын ногооны үнэр ааг ханхийж, нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл нямбайлан өрсөн шинэхэн хүнсний ногооноос худалдан авагч олон харагдана. Тэд хүнсний дэлгүүр, захуудаас зарим ногоо 2 дахин хямд үнэтэй байгааг онцолж байв. Харин борлуулагчид ногооны үнэ хямд байгаа ч худалдан авалт өмнөх жилүүдийнхээс тааруу байгааг дурдаж байлаа. Энд төмс 1500, сонгино, лууван, шар манжин 2500, хүрэн манжин 3000, байцаа 1000 төгрөгөөр борлуулж байна. Түүнчлэн брокколи 6000, шар хулуу 3000,  чинжүү 6000 төгрөг гэж байв.

Асрын төв хэсэгт худалдаа эрхлэгч Ц.Туяагийн сэтгэгдлийг сонслоо. Түүний хувьд арав гаруй жилийн туршид энэхүү үзэсгэлэн худалдаагаар хүнсний ногоо борлуулж байгаа аж. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад худалдан авагчид цөөн байгааг дурдаад, “Худалдан авагчид тариаланчийн гараас чанартай, хямд ногоо авдаг болохоор үзэсгэлэн нээгдэхийг хүлээж, хайсаар ирдэг. Сэтгэгдэл ч их сайтай байдаг” гэв.

Асрын гарах хаалган дээр хоёр тор дүүрэн хүнсний ногоо барьсан иргэнтэй тааралдлаа. Түүний хувьд 22700 төгрөгөөр өргөст хэмх, улаан лооль, броккли, навч зэргийг худалдан авчээ. Энгийн дэлгүүрээс авах байснаасаа даруй нэг дахин хямд үнээр, бас шинэ ногоо худалдан авалт хийсэндээ ихэд баяртай байгаагаа хэллээ. Энэ мэтчилэн үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэх энэхүү өргөтгөсөн худалдааг зорих хүмүүсийн тоо одоохондоо бага байгаа ч өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байна.

Шинэ ургацын ногооны худалдаа дөнгөж эхэлж, тарианланчид, ногоочдын эхний ээлж л хот руу орж ирж байна. Наймдугаар сарын сүүлчээр шинэ ургацын ногооны үзэсгэлэн хүрээгээ тэлж, хаа сайгүй гардаг. Тэр хэрээр ногооны үнэ улам буурч, одоогийнхоосоо ч хямд болдог бичигдээгүй хуультай. Нийслэлийн хэрэглэгчид шинэ ургацын ногоогоо нөөцлөх гуравхан сарын хугацаа байна. Эх орны хөрсөн тарьсан өргөн хэрэглээний болон нарийн ногоог тариаланчдын гар дээрээс хямд үнээр худалдан авахыг тэд уриалсан юм.

Сурвалжилгыг бэлтгэсэн Д.Халиунаа

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658198
1 эможи

keyboard_arrow_up