17 байршилд 19.5 км замыг шинэчлэн засварлажээ 17 байршилд 19.5 км замыг шинэчлэн засварлажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

17 байршилд 19.5 км замыг шинэчлэн засварлажээ

2024 оны 8 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг шинэчилсэн байна.

Тухайлбал, Баянзүрхийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр байршилд авто замыг бүрэн шинэчилжээ. Түүнчлэн алслагдсан гурван дүүргийн таван байршилд зам засварын ажил дуусав.

Баянзүрх дүүрэг

-Намьяанжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 1.1 км авто зам

-Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 2.4 км авто зам

-Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэл 0.9 км авто зам

-Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах хүртэл 0.74 км авто зам

-Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 1.5 км авто зам

-Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 0.4 км авто зам

-Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 0.9 км авто зам

Сүхбаатар дүүрэг

-Тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэл 0.45 км авто зам

-“Цэцэг” төвийн уулзвараас Цаг уурын уулзвар хүртэл, “Зоос гоёл”-ын уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл 1.8 км авто зам

Алслагдсан гурван дүүрэг

-Багануур дүүргийн нэгдүгээр хороо, Эрүүл мэндийн уулзвараас Соронзын уулзвар хүртэл 0.87 км авто зам

-Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Буян налайх” төвийн уулзвараас Уурхайчдын 14 дүгээр гудамж хүртэл 0.9 км авто зам

-Налайх дүүрэг дөрөвдүгээр хороо 37А байрны ар талын 1800 ам метр авто зогсоол

-Налайх дүүрэг 2300 ам метр авто замын засвар арчлалтын ажил

-Багахангай дүүрэг 850 ам метр авто замын засвар арчлалтын ажил

Дээрх ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658200
0 эможи

сонголт муу байна
2024-08-14 10:56
Машин явахад хүндрэлтэй захын авто замуудыг зассангүй дээ. ОРБИТ -НАЙРАМДАЛЫН нийтийн авто зам там болоод удаж байна. ИРГЭДЭЭ ялгаварладагаа ХОТЫН ДАРГА болиоч.
keyboard_arrow_up