Х.Нямбаатар: ТЭСО группын барилгын ажлыг улсын байцаагчийн акт үйлдэж, зогсоож байна Х.Нямбаатар: ТЭСО группын барилгын ажлыг улсын байцаагчийн акт үйлдэж, зогсоож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: ТЭСО группын барилгын ажлыг улсын байцаагчийн акт үйлдэж, зогсоож байна

2024 оны 8 сарын 17

Arslan.mn

"Хүннү 2222" хороолол орчимд Орчлон сургуулийн зүүн талд барилга барьж буй ААН-үүд борооны ус зайлуулах шугам хоолойг тасалж, хөрсний усаа авто зам руу хаяж байсан зөрчлийг арилгуулж байна. Цаашид барилга барьж буй ААН-үүд хөрсний усаа хэрхэн гаргаж байгаад холбогдох байгууллагуудаас хяналт шалгалт хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:            

-Борооны ус зайлуулах шугам руу энэ хавийн бүх барилгын компаниуд усаа хийснээр "Хүннү 2222" хорооллын хойд талд ус тунах гол эх үүсвэр болж байгаа юм. Мөн ТЭСО группийн барьж буй барилгын төслийн компани ус зайлуулах шугамыг тасдаад,  өөрсдийн хөрсний ус зайлуулах шугамаа холбочихсон байна. Шугам хоолой ачааллаа дийлэхгүй нийтийн эзэмшлийн зам, явган хүний зам руу ус нь хальж гараад байна.

Тэгэхээр өнөөдрөөс ТЭСО группын энэ барилгын төслийн ажлыг улсын байцаагчийн акт үйлдэж, өнөөдрөөс зогсоолгож байна.

Мөн өмнө нь төлбөр төлж, ус зайлуулах шугам руу хөрсний усаа зайлуулах  ёстой байсны төлбөр, торгуулиудыг тавихыг нийслэлийн Стандартын газрын даргад үүрэг болгож байна гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658272
1 эможи

Зочин
2024-08-20 10:32
Нийслэлчүүдийн амь насанд занал хийж буй ТЭСО грүпп йн удирдлага сэтгэлгүй ямар муухай нөхдүүд вэ тэгээд нөгөө УИХ-гишүүн хэн билээ бүлгийн дарга нь байсан нөхөр мэнчийгээл хотын удирдлага агсан СУМЪЯАБАЗАР руу дайраад байдаг байсан ёстой муухай нөхөр байжээ.
Батдорж
2024-08-19 11:39
Эсрэг нам учраас тэгсэн юм байлгүй дээ. Тэрннэс биш Сумзя, болон амарбаясгалан, Хүүк байсан бол тэгэхгҮЙ Л ДЭЭ.
Хотын төвд иргэн
2024-08-19 09:12
Сүхбаатарын талбайгаас урагш одоогийн Тэсо барилга бариж байгаа газруудад ихэнхи борооны ус зайлуулах дранжийн хоолой бүгд суурилуулсан энэ нь усаа Туул голд цутгадаг ийм систем ажилдаг байсан.Сүүлийн үед жилүүдэд барилагжилтаас болоод бүгд ажиллахаа болисон.Нямбаатар ажиллаж байгаа байгаа юм болчихлоо гэж худал ярихаа болио.
Зочин
2024-08-17 20:29
Худлаа поп богд уулаа хар битүүү шавар байшин
Зочин
2024-08-17 20:21
наад Увсынхан чинь ийм л өөдгүй хүмүүс дээ
Зочин
2024-08-17 15:45
Иргэдийн аминд заналхийлж байгаа скуутэр, суррон, чарласан мотоцикл, шаардлагагуй сигналаа хоригло!!! Ийм чмар хот байсан юмб!
keyboard_arrow_up