Шинэ цэнгэлдэх 30.000 хүний суудалтай баригдана Шинэ цэнгэлдэх 30.000 хүний суудалтай баригдана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ цэнгэлдэх 30.000 хүний суудалтай баригдана

2024 оны 8 сарын 19

Arslan.mn

Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд төслийн баг шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар олон улсын байгууллагын төлөөллийг урьж урьдчилсан судалгааны ажлуудыг гүйцэтгэж байгаа.

Тодруулбал өнгөрсөн зургаадугаар сард Лондонд удирдах төвтэй “Populous Holdings” компанийн удирдлагуудыг монгол улсад урьж авчирсан.  Тэгвэл энэ удаад Германд удирдах төвтэй GMP олон улсын архитектур, инжнерингийн компанийн удирдлага мэргэжилтнүүдийг урьж зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжлийн арга зүйн зөвлөгөө хийгээд, мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг хийлгэхээр болжээ. 

GMP компанийн тухайд 50 гаруй жилийн туршлагатай бөгөөд олон улсад олимп болон хөл бөмбөгийн UEFA, FIFA  гэх мэт дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгүүдийн архитектур, инженерингийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай компани юм. Тус компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс, туслах түнш ноён Сандер Троост тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. 

Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн удирдагч Ж.Энхжаргалан “Шинэ цэнгэлдэх хүрээлэн, арена нь 12.8 га газар дээр  дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай онгойж хаагддаг дээвэртэй, доороо зогсоолтой, 30.000 гаруй хүний суудалтай баригдахаар төлөвлөгдсөн.  Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр зураг төслийн тендерийг зарлахаар ажиллаж байна. Бид дэлхийд туршлагатай архитекторын компаниудын төлөөлөлтэй холбогдож хамтран ажиллаж байгаа. Дээрх байгууллагууд зураг төслийн тендерт оролцож эцсийн үнийг санал болгоно. GMP компанийн тухайд Германы Берлин дахь олимпын цэнгэлдэх хүрээлэн, Канадын Монреал, Хятадын Сужоу, Украйны Киевд байрлалтай олимпын цэнгэлдэх хүрээлэн спорт цогцолборуудын зураг дизайныг гаргаж байсан туршлагатай дэлхий топ компаниудын нэг” гэв.

GMP компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс “Бид өмнө нь Испани Улсын Риал Мадрид клубийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гүйцэтгэж байсан. Дээрх цэнгэлдэхийн эргэн тойрон Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн шиг орон сууц, хотхон дунд байрладаг. Бидний хувьд цэнгэлдэх хүрээлэнг хотын зах руу нүүлгэлгүй одоо байгаа байршилд нь шинэ  цэнгэлдэх хүрээлэн байгуулах нь хамгийн оновчтой гэж үзэж байна” гэв.

Туслах түнш ноён Сандер Троост “Бид Монгол Улсад ирсэнтэй их таатай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнтэй танилцахаар ирсэн. Бидний хувьд одоо байгаа байршилд нь төв цэнгэлдэх хүрээлэнг дахин шинээр босгох нь ашиглалт, технологийн шийдэл талаасаа олон давуу талтай гэж харж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
658302
1 эможи

Зочин
2024-08-21 02:17
Хүй 7 худагт
Хүн
2024-08-20 23:19
Метроны хувилбар
Zochin
2024-08-20 21:53
Хотоос гаргая
irgen
2024-08-20 19:15
xotoos gargaa
Оогий
2024-08-20 14:58
Хүй 7- д бариач ээ
Зочин
2024-08-20 14:07
Стадионы хамгийн чухал зүйл бол автомашины зогсоол юм шүү,,,, зогсоолгүй газар ямар ч гоё юм бариад нэмэргүй
зочин
2024-08-20 11:34
одоо байгаа дээр нь гэж байхаар хотоо тэл л дээ хүй долоо худагт барих хэрэгтэй
Зочин
2024-08-20 09:59
томсогох гэхээр чойжоо газрыг нь хулгайлаад шавар дагзнууд барьчихсан
Зочин
2024-08-20 09:56
улсаасаа баян хулгайчуудтай ичиж үхмээр юмаа ядаж 60,000 суудалтай юм бариачээ их наядын хулгайч нарын хулгайг нь хурааж аваад цэнгэлдэх хүрээлэн, арьс ширний үйлдвэр, цахилгаан станц, дэд бүтэц, цжвэрлэх байгууламж, том том спорт комплэкс, үйлдвэрүүд барилдаа ганцхан хулгайчуудынхаө хөрөнгийг хураа сү.батбрлд багабанди баяр баярцогт анандбазар энхболд мак сахал эрдэнэбилэг элбэгдорж бадамжунай дорлигжав жэнко гээд тоо томошгүй хулгайчууд дээр нь хил гааль, шүүх цагдаа гээд л далай2
Зочин
2024-08-20 00:25
За шинэ цэнгэлдэх барих ч яахав эхэлээд замынхаа түгжрээг бууруулчих арга хэмжээ ав удахгүй өвөл боллоо утааныхаа асуудалыг эхэлээд хэлэлцээд шийдэл арга замаа олох хэрэгтэй юм биш үү
keyboard_arrow_up