Метро байгуулах төслийн өрөмдлөгийг эхлүүлжээ Метро байгуулах төслийн өрөмдлөгийг эхлүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Метро байгуулах төслийн өрөмдлөгийг эхлүүлжээ

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

Нийслэлд их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. 

БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэлийн гишүүн “Сүүсон инженеринг” компани 2011 онд Улаанбаатар хотын метроны анхны ТЭЗҮ боловсруулах суурь судалгааг хийсэн туршлагатай. Улмаар 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн юм. Уг судалгаанд үндэслэн “Духуа инженеринг” түншлэл метроны ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ.

Эхний үе шатанд судалгааны ажил хийхээр төлөвлөж буй чиглэлийн дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм. Тогтоосон байршлын дагуу цооногуудад 30 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Үүний эхлэл болгож Энхтайваны өргөн чөлөөний дагуу гурван байршилд геологийн судалгааны өрөмдлөгийг эхлүүлж байна. Тухайлбал, хотын зүүн хэсэгт Чулуун Овооны тойрог, төвд Сүхбаатарын талбайн урд “Блью скай” орчимд, баруун хэсэгт Таван шарын Өлзий төв зогсоолд инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийж эхлээд байна.  

Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөгийг 30, 50, 70 метрийн гүн хийнэ. Иймд тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөнд бага зэргийн саад болох, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658322
0 эможи

Зочин
2024-08-20 16:15
Метро бариад Түгжрэл буурахгүй. Энэ үгийг иргэд та нар минь 4 жилийн дараа ойлгож МАН болон Нямбаатарт хууртсанаа ойлгоно
keyboard_arrow_up