БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС “СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Баянгол дүүргийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, сонгуулийн тойрог, мандат, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах, сонгогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор амралтын өдрүүдэд “Сонгогчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тодруулбал, дүүргийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн хуулийн хүрээнд СЕХ-оос өгсөн чиглэлийн дагуу "Байгал эх" цогцолбор хөшөөний гадна талбайд сонгогчид санал авах байранд ямар дарааллаар хэрхэн саналаа өгөх, ICP буюу санал тоолох машинтай хэрхэн харьцах, сонгогч өөрийн хаяг дээрээ байгаа эсэхээ хянах зэрэг талаарх мэдээллийг өглөө.








