Богд ууланд төөрсөн 62 настай иргэнийг 2 өдөр хайсны эцэст эсэн мэнд олжээ Богд ууланд төөрсөн 62 настай иргэнийг 2 өдөр хайсны эцэст эсэн мэнд олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Богд ууланд төөрсөн 62 настай иргэнийг 2 өдөр хайсны эцэст эсэн мэнд олжээ

2024 оны 8 сарын 24

Arslan.mn
Хан-Уул дүүрэг 11-р хороо, Богд уулын Кувейтын аманд амарч зугаалж, эмийн ургамал түүж байсан 62 настай эрэгтэй алга болсон гэсэн дуудлага энэ сарын 21-ний 23:46 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид 22-ны өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлж, эрлийн ажиллагаанд Аврах ангийн 8 алба хаагч, эрэлч нохой, ХУДОБХ-ийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, ХУД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн 5 алба хаагч, ар гэрийн бүрэлдэхүүнтэйгээр 12 га талбайд 34 км замыг туулан эрэн хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул шөнийн 00:30 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Харин өчигдөр буюу энэ сарын 23-ны 07:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж, Богд уулын Манзуширын хийд, Өвгөний ам, Макын ам, Хүрхрээ, Хүрэл тогоо, Жаргалантын ам, Нүхтийн амуудаар 46 га талбай, 81 км замыг туулан эрэн хайж, 16:00 цагийн орчимд Улаан хавцал гэх газраас алга болсон 62 настай эрэгтэйг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658443
1 эможи

Зочин
2024-08-24 18:21
Самарт явж байсан хүн гээд хайсан зар ороод байсан. Самарчдыг цэгцэлмээр юм
keyboard_arrow_up