“1,100 автобусанд камер суурилуулж, автобусны буудал дээр зогсож буй автомашинуудыг илрүүлж эхэллээ“ “1,100 автобусанд камер суурилуулж, автобусны буудал дээр зогсож буй автомашинуудыг илрүүлж эхэллээ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“1,100 автобусанд камер суурилуулж, автобусны буудал дээр зогсож буй автомашинуудыг илрүүлж эхэллээ“

2024 оны 8 сарын 30

Arslan.mn

Замын хөдөлгөөний дүрмээр чиглэлийн тээврийн автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсохыг хориглодог. Мөн автобус явахад зориулагдсан авто замын нэгдүгээр эгнээгээр суудлын автомашин зорчихыг хориглодог байна.

Гэтэл иргэд автобусны буудал дээр автомашинаа зогсоох, нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийслэл хотын иргэдийн 80-90% үйлчлүүлдэг нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг байна. Иймд нийтийн тээврийн 1,100 автобусанд теле камер байршуулжээ.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Нийтийн тээврийн автобусны урд хэсэгт теле камерыг байршууллаа. Эдгээр камераар автобусны буудал дээр зогсож байгаа автомашины зөрчлийг зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж байгаа юм. Ингэснээр тухайн автобусны буудал дээр зогссон автомашины жолоочид Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.

Тодруулбал теле камерыг 1,100 автобусанд байршуулснаар автобусны буудал дээр  06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсож байгаа болон нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудын зөрчлийг баримтжуулж байгааг хэлье.

Иймд автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсох, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулж байна" гэж мэдээллээ.

Улаанбаатар хотод өдөрт нийтийн тээврийн 1,100 автобус иргэдэд үйлчилдэг байна.

Автобусны буудал дээр түр болон удаан зогсох, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчилд тус тус 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгохоор хуульд заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658572
1 эможи

Зочин
2024-09-01 21:58
Тэр нь ч зөв шүү автобусны жолооч нартаа ч хариуцлага тооц таксны жолооч нарт ч хариуцлага тооц жолооч нар бүгд л ухамсартай зөв соёолтой үйлчлээд сурчих хэрэгтэй юм бган уулан
Акул
2024-09-01 06:35
Үнэндээ л соёлгүй арай дэндэж бгаа ш дэ автобусны жолооч нь ч гэсэн хувиа хичээсэн зогсолт хийдэг .араас нь адилхан автобус нь ирж байхад дөнгөж автобусныхаа зогсоолд ороочгүй зогсдог араас нь ирж бгахг тооцоолоод урагшаа зогсож өгч арын автобусаа зогсох хэмжээгээч тооцоолдоггүй хувиа хичээсэн бдал харагддаг юу ч гэх бн дэ
Зочин
2024-08-31 18:46
Зөв муусайн халтуурчид нэгдүгээр эгнээнд дандаа гай болж байдаг ллруудыг сайн хашраатлан торгоод өг бусдадаа гай болохгү аятайхан зогсоод халтуураа хийгээд байсан бол юү гэж ингэх вдээ одоо яая гэхэв гохино муусайн хар ллрууд
Би
2024-08-30 16:13
Үнэн л байгаасай, торгоод байгаасай!
keyboard_arrow_up