Орон нутгийн тээврийн хэрэгслүүдийг бүртгэхээр 22-ын товчоо, Эмээлтэд камер байрлуулжээ Орон нутгийн тээврийн хэрэгслүүдийг бүртгэхээр 22-ын товчоо, Эмээлтэд камер байрлуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн тээврийн хэрэгслүүдийг бүртгэхээр 22-ын товчоо, Эмээлтэд камер байрлуулжээ

2024 оны 8 сарын 30

Arslan.mn

Ирэх сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол жолооч хоног тутамд 5000 төгрөг төлнө.

Улаанбаатарт өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Баяр ёслолын үеэр 38 мянга болдог байна. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилсэн юм. 

Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ө.Төрбат " Бид 22-ын товчоо, Эмээлт гэх мэт хот руу нэвтэрдэг цэгүүдэд камер байршуулж, жолооч нарын хөдөлгөөнийг бүртгэнэ.  Энэ захирамжийг хэрэгжүүлэхийн тулд ирэх сарын нэгнээс эхлэн Улаанбаатарт ирэх орон нутгийн тээврийн хэрэгслээс 5000 төгрөгийн нэхэмжлэл үүсгэнэ. Нэхэмжлэлийн мөнгө замын санд хуримтлагдан, авто замын засвар, шинэчлэлд зарцуулна.

Жил бүрийн наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд нийслэлд” орон нутгийн 40 мянган машин нэвтэрдэг. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658577
1 эможи

keyboard_arrow_up