Р.Эрдэнэбүрэн: Иргэд зөвшөөрвөл яаралтай тэгш сондгойгоор явуулахыг Хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо Р.Эрдэнэбүрэн: Иргэд зөвшөөрвөл яаралтай тэгш сондгойгоор явуулахыг Хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Р.Эрдэнэбүрэн: Иргэд зөвшөөрвөл яаралтай тэгш сондгойгоор явуулахыг Хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо

2024 оны 9 сарын 02

Arslan.mn“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон хотын дарга Х.Нямбаатар нар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн "Есдүгээр сард замын нөхцөл байдал хүнд байхаар байна. Зам засварын ажил ихээр хийгдэнэ.  Тиймээс олон газар зам хаагдана. Мөн дээд хэмжээний айлчлал олон байна. Иймд иргэд зөвшөөрвөл яаралтай тэгш сондгойгоор явуулахыг Хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо.

Мөн тодотголын үеэр хэлэлцэгдсэн томоохон төслүүдийн зөвлөх үйлчилгээ, техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургууд хийх төсвүүд тавигдсан. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулахыг хэлэлцлээ.

Түүнчлэн автобусны үйлчилгээг сайжруулах энэ чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнүүдийг ярилцлаа. Тухайлбал,  төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газар энэ ажлыг эхлүүлье гэж шийдэж байгаа. Энэ хүрээнд их хурлын тамгын газарт автобус хүлээлгэж өгөх гэж байна. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658622
1 эможи

Иргэн
2024-09-03 23:03
Бидний эрхэнд битгий халдаад бай!!! Бид түгжрээд ч хамаагүй явна.Түгжирч чадахгүй нь алхана уу, бусад юмаа унана уу өөрсдөө л мэднэ биз !!!
айлчлал гээд зам хаадагаа болимоор юм
2024-09-02 18:31
Далдаг
Зочин
2024-09-02 17:25
Zail2
Зочин
2024-09-02 16:36
Зөвшөөрч бна, одоогоор үүнээс өөр арга байхгүй. Яаралтай он дуустал тэгш сондгойгоор явья...
Хотын иргэн
2024-09-02 16:18
Энэ нэг шуурга намдаах маягийн арга хэмжээгээ болио. Бүх хүн ажилдаа сургуульдаа байхад хотоор сэлгээцсэн машин унасан нөхдүүдийг түгжирэлгүй явуулахын дүнд тэгш сондгой болгоно гэдэг бол жинхэнэ дарангуйлал эрх зөрчиж байгаа явдал шүү. Иргэд ямар унаагаар зорчихоо өөрсдөө сонгог. Машин унаад яваад байгаа хүмүүс бол дарганцар ба ажилгүй Оркууд 2 нар л түгжирлээ энэ тэр гээд байгаашдээ
keyboard_arrow_up