Д.Отгонжаргал: Нийтийн тээвэрт арилжааны бүх банкны картыг уншдаг төхөөрөмж суурилуулсан
2024 оны 9 сарын 04
Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын газрын дарга Д.Отгонжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн ордонд ажиллаж буй албан хаагчид ажилчдын автобусаар зорчиж эхэллээ. Эхний ээлжид гурван чиглэлд 6 автобус үйлчилгээнд гарч байна.
Нийтийн тээврийн автобусанд төлбөрийн хоёр төхөөрөмж бий. Нэг нь "Улаанбаатар смарт карт" компанийнх бол нөгөө нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны бүх банкны картыг уншдаг төхөөрөмж суурилуулсан.
Гадаадын иргэн ч виза картаараа автобусаар үйлчлүүлсний төлбөрөө төлөх боломжтой юм" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658676
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: