“Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
2024 оны 5 сарын 15
“Хүний хөгжлийг дэмжих” зорилтот жилийн хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнуудад “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн төвийн Сургалтын арга зүйч Ж.Болормаа, Хүүхэд өсвөр үеийн эмч Л.Хулан, дүүргийн Улаан Загалмайн хорооны Хүүхэд залуучуудын хөдөлгөөний арга зүйч, нягтлан Д.Сэржмядаг, Арга зүйч багш Н.Энх-Оюун нартай хамтран зохион байгууллаа. Сургалтын үеэр Ниймгийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа “Энэ сургалтыг зохион байгуулснаар хүүхдийг аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж, осол гэмтэлд учирсан иргэнд яаралтай анхны тусламж үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилготой” гэдгийг онцолоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658704
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: