ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2024 оны 5 сарын 29
2025 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил улс орон даяар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал явагдана.
Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой.
Үүнд:
- www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс
- "ОНХС" гар утасны аппликейшн суулгах: http://onelink.to/t5g679
- www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"
Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658709
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: