МУИС-ийн жендер судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа МУИС-ийн жендер судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МУИС-ийн жендер судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2024 оны 6 сарын 05

main_image

Баянгол дүүргийн МУИС-ийн шинэ  салбар болох Жендэр судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг өнөөдөр (2024.03.29) байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал доктор, дэд профессор Ц.Цэцэгжаргал, Шинжлэх ухааны сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн ахлах багш П.Түмэнгэрэл, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Түвшинтөр, Бизнесийн сургуулийн ахлах багш Ч.Энхболд нар оролцлоо. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, тэр дундаа Нийслэл дэх жендэрийн салбар хороо болон бусад 8 дүүргийн жендэрийн салбар хороодоос анхлан хамтын ажиллагааны харилцаа тогтоож санамж бичиг байгуулж буй юм.

Дүүргийн Засаг дарга нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Жендэрийн үндэсний хорооны Баянгол дүүрэг дэх салбар хороог тэргүүлдэг.  Жендэрийн эрх тэгж байдлыг хангах тухай хуульд зааснаар Жендэрийн үндэсний хорооны орон нутаг дахь салбар хорооны дарга нь тухайн нутаг дэвсгэртээ жендэрийн талаарх төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээдэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658715
0 эможи

keyboard_arrow_up