БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2024 оны 5 сарын 23

main_image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, хэлтсийн дарга нар, 1-34 хорооны  Засаг дарга, “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын удирдлагууд, Тохижилт үйлчилгээ хариуцан ажилладаг 3 компани, ногоон байгууламж хариуцсан ААНБ-ын захирлуудтай танхимаар болон цахимаар хуралдлаа.

Дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 14 хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн 34 хороог 8 блок болгон хувааж, их цэвэрлэгээний аяныг өрнүүлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд, 

  • Автобусны буудлууд,
  • Хөшөө дурсгалууд,
  • Гүүрэн байгууламжууд,
  • Нийтийн эзэмшлийн талбайд тавигдсан сандал болон хашаа хайс зэргийг хөөстэй угаалгаар угааж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг тодорхой хуваарийн дагуу хийхээр төлөвлөсөн юм.

Иймд өнөөдрийн хурлаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Их цэвэрлэгээний 14 хоногийн аяны хүрээнд ЗДТГ-ын хэлтсийн болон хороодын Засаг дарга нар, 276 хэсгийн ахлагч, “Баянгол шинэ өргөө”, дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд,  Олон нийтийн байцаагч нар болон ААН-үүд, СӨХ-д ямар чиг үүргийн хүрээнд ажиллах талаар мэдээллүүд өгч, тулгамдаж буй асуудлуудаа ярилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658720
0 эможи

keyboard_arrow_up