Автобуснуудыг wifi-тай болгож, зорчигчид өндөр хурдны интернэт ашиглах боломжийг бүрдүүлнэ Автобуснуудыг wifi-тай болгож, зорчигчид өндөр хурдны интернэт ашиглах боломжийг бүрдүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 16, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Автобуснуудыг wifi-тай болгож, зорчигчид өндөр хурдны интернэт ашиглах боломжийг бүрдүүлнэ

2024 оны 9 сарын 06

Arslan.mn

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй "Юүтонг" үйлдвэрийн 600 автобусанд шууд горимын дижитал дэлгэцийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр иргэдэд нийслэл хоттой холбоотой цаг үеийн мэдээллүүд, хотын соёлыг түгээх болон танин мэдэхүйн контентуудыг хүргэдэг болсон байна.

Түүнчлэн соён гэгээрүүлэх агуулга бүхий Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудын танилцуулга, нийтийн тээврийн хэрэгслээр зөв, соёлтой үйлчлүүлэх санамж, хотын соёлын талаарх цуврал контентуудыг шууд горимоор дамжуулдаг байна.

Үүнээс гадна нийтийн тээврийн автобусанд утасгүй интернэтийн тоног төхөөрөмжийн суурилуулж, иргэдэд үнэ төлбөргүй, өндөр хурдны интернэт ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Дижитал дэлгэцийн тоног төхөөрөмжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК болон “Лариско медиа групп” ХХК хамтран суурилуулсан байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658728
0 эможи

Зочин
2024-09-07 09:58
Тев талбайгаас нисэх явах автобус зайж уйлээ узлээ, наад мэдээлэл, зогсоолын тэмдэглээ хийгээчээ!!!
keyboard_arrow_up