Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг иргэдийн 59 хувь нь “дэмжихгүй“ байна
2024 оны 9 сарын 06
Иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны сайтаар санал асуулга авч байна.
Есдүгээр сарын 2-ноос эхэлсэн уг санал асуулгад өнөөдөр өглөөний байдлаар 3442 иргэн оролцсоноос 59% нь дэмжихгүй гэжээ.
Санал асуулгыг vote.ulaanbaatar.mn холбоосоор авч байгаа юм. Санал асуулгад оролцохын тулд өөрийн И-Монголиа системийн бүртгэлээр нэвтрэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658732
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: