Х.Нямбаатар: 50 мВт хүчин чадалтай Батарей хуримтлуурын станц барих ажлыг эхлүүллээ Х.Нямбаатар: 50 мВт хүчин чадалтай Батарей хуримтлуурын станц барих ажлыг эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: 50 мВт хүчин чадалтай Батарей хуримтлуурын станц барих ажлыг эхлүүллээ

2024 оны 9 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан. Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон “Энвижн Энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн нар Батарей хураагуурын станц байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ирэх сард ашиглалтад орно. Өнөөдөр “Энвижн Энержи” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар 50 мВт хүчин чадалтай Батарей  хуримтлуурын станц барих ажил эхэлж байна. Батарей  хуримтлуурын станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүтийн эхний блок болон Батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658734
1 эможи

Зочин
2024-09-07 09:54
Замын хеделгеен: скуутэр, чарласан мотоцикл, дугуй, машин холилдсон! Явган нь ч , машин нь ч беен айдас. Хотын тев талбай хогонд дарагдсан. Ийм хот гэж байх уу!!!!!
keyboard_arrow_up