Х.Нямбаатар: Итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам шинэчлээгүй газар байвал би огцоръё
2024 оны 9 сарын 07
БЗД-ийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд хэсэг, Халдварт орчимд төлөвлөлтгүй барьсан орон сууц хорооллын улмаас явган хүн болон автомашин зорчиход хүндрэлтэй байдаг талаар иргэдээс гомдол мэдээлэл ирдэг. Иймээс шинээр авто зам, явган хүний зам болон ус зайлуулах шугам хоолой барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.
Яг одоо хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж байна.
Энэ үеэр Х.Нямбаатар "Итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам шинэчлээгүй газар байвал би огцоръё. Хүмүүс зүгээр бродюр солиод байна гэх юм. Давхар зам сольж байгаа." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658743
0 эможи
Зочин
2024-09-08 11:11
Хотын хеделгеен, хариуцлага, эмх цэгц гэж алга, хогийн сав адил, огцорвол таарна!!!
хотын даргад:
2024-09-07 14:41
ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замаар ТОМ дарга зорчих нь гэж иргэдээр шороо хийлгэж байхын оронд ЗАМАА засах хэрэгтэй байна даа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: