Х.Нямбаатар: Ирэх арваннэгдүгээр сар хүртэл 60 байршилд авто зам шинэчилнэ Х.Нямбаатар: Ирэх арваннэгдүгээр сар хүртэл 60 байршилд авто зам шинэчилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Ирэх арваннэгдүгээр сар хүртэл 60 байршилд авто зам шинэчилнэ

2024 оны 9 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлд хийж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явц, хүнсний бараа бүтээгдэхүүнд хийж буй хяналт шалгалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, өнгөрсөн оны 8 дугаар сард болсон үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал, “Тэнүүн-Огоо” ХХК-иас хохирол барагдуулах асуудал болон өвөлжилтийн бэлтгэл байдлын явцын асуудлаар хэлэлцлээ.

Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 60 байршилд авто замыг шинэчлэх юм. Тодруулбал, энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 87 байршилд авто замыг шинэчилнэ. Үүнээс 27 байршил шинэчилж дууссан. Мөн 4 байршлын засвар, шинэчлэлтийн ажилд тендер зарлахаар хүлээж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар авто зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан 27 байршлын авто замын чанарт хяналт шалгалтыг зохион байгуулахыг Нийслэлийн Дотоод, аудитын газрын даргад үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658766
1 эможи

keyboard_arrow_up