Улаанбаатарт 21 хэм дулаан, багавтар үүлтэй
2024 оны 09-р сарын 10-ны 20 цагаас 09-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруунаас секундэд 8-13 метр, бусад нутгаар баруунаас өмнөөс секундэд 5-10 метр.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +0...+2 градус, бусад хэсгээр +4...+6 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +18...+20 градус дулаан байна.