ҮЙЛ ЯВДАЛ: Монголын хамгийн анхны гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний протезын лаборатори байгуулах нээлт болно ҮЙЛ ЯВДАЛ: Монголын хамгийн анхны гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний протезын лаборатори байгуулах нээлт болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын хамгийн анхны гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний протезын лаборатори байгуулах нээлт болно

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

Есдүгээр сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:

11:40 цагт: "СИТИ" Их сургуулийн дэргэдэх монголын хамгийн анхны гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний протезын лаборатори байгуулах нээлт болно.

18:00 цагт: Нэрт зохиолч, яруу найрагч, судлаач П.Батхуяг агсны 50 насны ойд зориулсан “Залбирал” уран зураг, яруу найрагчдын гар бичмэлийн үзэсгэлэн, уран бүтээлийн 50 дахь шинэ номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд болно.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно. 

-МУУГЗ, сийлбэрийн урлагийн нэрт мастер С.Сэнгээ агсны 100 жилийн ойд зориулсан “Урлахуйн гайхамшиг” тусгай үзэсгэлэн 9 дүгээр сарын 11-15-нд Монголын уран зургийн галерейд гарч байна

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Ховд аймагт: Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг зохион байгуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658890
0 эможи

keyboard_arrow_up