Жаргалантын амны нэг км далангийн угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна Жаргалантын амны нэг км далангийн угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Жаргалантын амны нэг км далангийн угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж буй. Тус байгууламжийг хоёр сувагтайгаар хийж байгаа бөгөөд эхний 800 ам метр далан бүрэн дуусаж, өнгөрсөн сард ашиглалтад орсон. Харин үлдсэн нэг км далангийн угсралтын ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн жилүүдэд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хороолол орчим үерт автах эрсдэл үүсдэг байсан. Иймээс манай байгууллагаас зураг төслийг нь боловсруулж, өнгөрсөн сард эхний ээлжийн 800 метр даланг ашиглалтад оруулсан. Харин үлдсэн нэг км үерийн даланг аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

Энэ онд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, найман байршилд үерийн хамгаалалтын далан сувгийг хүчитгэх, шинээр барих ажил хийж байгаа юм. Харин өнөөдрөөс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүллээ. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Акуа гарден” хорооллын зүүн талд үерийн даланг хүчитгэх ажил хийнэ. Энэ хүрээнд төлөвлөгөөт шугам болон далан цэвэрлэгээг үе шаттайгаар хийж байгааг албаны хүмүүс онцоллоо.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658921
0 эможи

keyboard_arrow_up